Ази Номхон далайн парламентын форумын 20 жилийн ойн чуулган өнөөдөр Токиод нээгдлээ. Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Энэ чуулган дээр энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал, алан хядах ажиллагаатай болон мансууруулах бодисны хууль бус наймаатай хийх тэмцэл, солонгосын хойгийн байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Чуулганы эхний өдрийн ажиллагаан дээр ОХУ-ын Холбооны зөвлөлийн орлогч дарга Ильяс Умаханов, атомын эрчим хүчний төлвийн тухай мэтгэлцээн дээр үг хэлнэ. Японы “Фукусима-1” АЦС-д болсон осолтой холбогдуулаад энэ асуудал тус бүс нутагт хурцаар тавигдаж байгаа юм. ОУ 2013 онд Ази Номхон далайн парламентын форумын ээлжит чуулганыг нутагтаа хүлээн авч, түүнийг түр хугацаагаар даргалах юм. Аюулгүй байдлын хүрээ болон цэргийн бус салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг либералчлах явдлыг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг нь энэ форумын гол зорилт юм.