ОУ-ын ТЦФ-ын хөлөг онгоцууд Тартус боомтод орсон явдлыг сирийн мэдээлэлийн САНА агентлаг Сирийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулж байна гэж мэдээлсэн байна. “Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч аврага хөлөг, “Адмирал Чабаненко” завь эсэргүүцэгч хөлөг, харуулын хөлөг, аврагч, чирэгч онгоц, шатхуун тээгч зэргээс бүрэлдсэн бүлэг онгоц нөөцөө базаахаар тус боомтод ням гаригт орсон юм. Оросын далайчидад үйлчилдэг засварын хөвөгч бааз болон оросын хөлөг онгоцуудыг материал техникээр хангадаг цэг нь Тартус боомтод байрладаг юм. Энэ хөлөг онгоцны отряд 12-р сарын 6-нд гарч тавцангийн нислэгийн хэд хэдэн сургууль хийсэн ба шинэ оноо Газрын дундад тэнгист угтсан юм. Оросын далайчид Тартус боомтод хүрэлцэн ирсэн явдал бараг 10 сар засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнөж байгаа Сири улсын улс төрийн байдалтай огт холбогдолгүй гэж ОУ-ын БХЯ-ны төлөөлөгч мэдээлсэн байна.