Ойрын 20 жилд атомын хүчин чадлын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэж Росатомын ерөнхий захирал Сергей Кириенко үзэж байна. Урьд нь тус салбарын хөгжлийн таамаг арай өөдрөг байсан нь үнэн гэдгийг тэр тэмдэглэлээ. Япон улсад болсон ослын дараа европын зарим нэг реакторуудыг хэсэг хугацаанд зогсоосон, ЕХ-ны олон улс орны тэргүүнүүд атомын эрчим хүчнээс татгалзах боломжийн тухай ч мэдэгдэж байсан. “Фукусимад” осол болсноос хойш хоёр сарын дараа ОУ-д тест хийж эхэлсэн гэж “Курчатовын хүрээлэн” Үндэсний шинжилгээ судалгааны төвийн захиралын зөвлөх Николай Кухаркин ярьж байна. «Бүх станцууд болон цөмийн төхөөрөмжүүдэд шинэ хүчин зүйлийг тусгасан шинжилгээ судалгааг хийсэн юм. Энэ үед бид бүх нарийн ширийн зүйлийг тооцон үзсэн. “Фукусимад” болсон осол манай АЦС-уудын байдалд онцгой анхаарал хандуулахыг шаардсан гэхдээ манай улсад атомын эрчим хүчнээс татгалзах тухай яриа өрнөөгүй юм» гэж тэр ярилаа.

Харин яг одоо Герман улс л атомын эрчим хүч ашиглахаас бүрэн татгалзаад байна. Одоогийн ашиглаж байгаа станцуудын ашиглах хугацаа дууссны дараа шинэ реакторууд барихгүй гэж ЕХ-ны зарим улсуудын тэргүүнүүд мэдэгдээд байна. Японд болсон осол энхийн атомыг ашиглах шаарлагатай эсэх талаар тунгаан бодохыг олон хүнд сануулсан гэдэгт хөрөнгө оруулалтын шинжээч Андрей Рубинов итгэлтэй байна. Дэлхий дахинд цөмийн эрчим хүчний хөгжил удаарширч байгаа нь мэдрэгдэж байна. Одоо мэдэгдэхүйц олон төслийг хойшлуулна. Нүүрсний ЦС-уудаар амархан орлуулж болох Америкт энэ үйл явдал эхний ээлжинд өрнөх болно гэж тэр ярилаа.Атомыйн эрчим хүчний цар хэмжээг өвч үзэх юм бол орлуулах зүйл тун бага. Хий, нүүрсийг хэрэглэхдээ экологийн асуудлыг мартаж болохгүй гэж Андрей Рубинов үзэж байна. Нүүрсний ЦС-ууд нь агаарт хаях нүүрстөрөгчийн хэмжээгээрээ хийнээс хамаагүй их ба хүчин чадал нь хоёр дахин бага юм гэж шинжээч тэмдэглээд: «Хэрвээ УЦС-ийг тооцохгүй бол ганц хувилбар нь маш бага ашиглагдаж байгаа хий юм. Америк, Европт түүний хэрэглээ өргөжих байх. Нүүрсийг олборлоход агаарт цацагдаж байгаа хорт бодисын хэмжээ асар их, гэхдээ одоо түүнийг маш цэвэр түлэх технологийг боловсруулж байна. Тэгэхдээ энэ станц нь хийн станцаас хамаагүй үнэтэй байна гэсэн эдийн засгийн үзүүлэлтүүд гарч ирээд байна» гэлээ.

Эдийн засгийн үр ашигтай эрчим хүчний хувьд занарыг ашиглах тухай одоо Европт ярьж эхлээд байна. Занарыг ашиглах нь хүрээлэн байгаа орчинд маш их хортой гэж АНУ-ын Корнеллын Их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Занараас эрчим хүч гаргаж авах үед хортой метан хий ялгардаг байна. Сэргээгдэх эрчим хүчинд найдахад арай л эрт байна гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикин үзэж байна: «Үнэ нь байнга өөрчлөгдөж байдаг хий, нүүрсийг ашиглаж байгаа улсуудыг бодвол АЦС-д зориулсан урт хугацааны түлшний нөөцтэй улсуудын хувьд үнэ тогтвортой байх боломж байна. Сэргээгдэх эрчим хүч бол үнэхээр ирээдүй гэхдээ ойрын ирээдүй биш юм. 2030 оноос хойш л идэвхитэй шилжих магадлал байгаа юм» гэж тэр ярилаа. Эрчим хүчний дэлхийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд гаргах ганц гарц бол АЦС-уудын аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх, хурдан нейторны реакторуудын үндсэн дээр цөмийн эрчим хүчийг ашиглах явдал юм. Энэ реакторууд ажиллах явцдаа их хэмжээний нейтронуудыг үүсгэдэг юм. Ингэснээр байгалын ураныг бүрэн ашиглах ба гарах эрчим хүчийг 100 дахин нэмэгдүүлэх юм. ОУ-д Белоярын АЦС л хурдан нейтроны реактортой эрчим хүчний бололтой юм.