Орчин цагын гарамгай рок хөгжимчин, глэм-рок урсгалын үндсийг тавигч английн иргэн Девид Боуи өнөөдөр 65 насныхаа ойг тэмдэглэж байна. Түүний уран бүтээлийн замнал нь 1960-аад оны дунд үеэс өнөөдрийг хүрсэн рок, поп хөгжмийн хөгжлийн нэг ёсны тайлбар толь бичиг гэсэн үг. Бүх амьдралынхаа туршид тэр 23 цомог гаргасан ба 10 нь Их Британ улсад платин буюу цагаан алтан болсон байна. Мөн 6 цомог нь нөлөө бүхий Rolling Stone сэтгүүлийн “Бүх үе, бүх ард түмний 500 гарамгай цомог”-ын тоонд орсон билээ. Энэ сэтгүүл 2004 онд “Бүх цаг үеийн 100 гарамгай рок дуучид” жагсаалтын 39-т нь Боуиг бичиж байжээ.         

Гэрэл зураг