Парван мужийн Баграмын нисэх хүчний шоронд байсан хоригдлуудын эрхийг зөрчсөн гэж америкийн цэргийнхнийг афганын мөрдөн байцаагчид буруутгасан байна. Хоригдлуудыг бурууг нь тогтоогоогүй байж хорьсон, тарчлаан зовоож байсан байна гэж мөрдөн байцаагчид мэдэгдээд байна. Доромжлон зовоож байсан тухай мэдэгдлийг өөрсдөө мөрдөн байцаах болно гэж Вашингтон амласан байна. Афганы энгийн номхон 3 иргэний амь насыг хороож, цогцсыг нь доромжилсон хэргээр 26 настай
Кельвин Гиббсыг АНУ-ын цэргийн шүүх өнгөрсөн жилийн 11-р сард бүх насаар нь хорих ял оноосон билээ.