0БНАСАУ-ын шинэ тэргүүн Ким Чен Ын өнөөдөр энэ албан тушаалд орсныхоо дараа анх удаагаа төрсөн өдрөө тэмдэглэж байна. Түүний эцэг Ким Чен Ир нас барсны дараа тэр төрийн эрхэнд гарсан юм. Энэ байдлаас болж олон нийтийг хамарсан зугаалга цэнгээнийг төр засаг явуулахгүй бололтой. Тус улсын шинэ удирдагчийн насны тухай тодорхой мэдээлэл байхгүй байна. Янз бүрийн мэдээлэлээс хархад тэр 26 юмуу, 28 настай бололтой. Ким Чен Ын БНАСАУ-ын ЗХ-ний ерөнхий дээд командлагчаар томилогдоод байна.Түүнийг хойд солонгосын ХМХ-үүд “БНАСАУ-ын ард түмэн, арми, намын гарамгай удирдагч” гэж нэрлээд байна.