Ижилхэн нэртэй АЦС-д осол гарах үеэр нүүлгэн шилжүүлсэн Фукусима мужийн 25 мянга гаруй оршин суугчид төрлөх гэртээ 5 жилийн дараа л эргэж ирэх болно. АЦС-ийн ойролцоо байрладаг долоон суурин газарт оршин сууж байсан хүмүүс энэ таамаглалд багтаж байгаа юм. Энэ газар нутаг дээр цацраг идэвхижилтийг буруулах удаан хугацааны ажил хийгдэх юм. “Фукусима-1” АЦС-ийн ойролцоох зарим нэг нутгууд 20 жилийн дараа л хүн амьдрах боломжтой болно гэж шинжэээчид урьд нь мэдээлж байсан. Өнгөрсөн жилийн 3-р сарын 11-нд АЦС дээр гарсан ослоос болж атомын гурван реакторт цөмийн түлш хайлсан юм. Энэ нутгаас 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ.