Их Британ улс Персийн булан руу шинэ үеийн эскадарын мин зөөгч HMS Daring хөлөг онгоцоо явууллаа. Энэ бол “төлөвлөгөөт үйл ажиллагаа” гэж батлан хамгаалахын төлөөлөгч мэдээлсэн байна. Энэ эскадарын мин зөөгч Персийн буланд байгаа британийн байлдааны далбаат онгоцийг солино гэж тэр хэлсэн байна. HMS Daring хөлөг онгоц нь дайсны радарт бараг харагдахгүй юм. Оманын буланг Персийн булантай холбодог Ормузын цутгаланд 2011 оны сүүлчээр “Жон Стеннис” америкийн нисэх онгоц тээгч хөлөг хүрэлцэн ирсэн билээ. Тэнд хээрийн сургууль хийж байсан Иран улс үүнд илт дургүйцсэн юм.