Решетневийн нэрэмжит “Мэдээлэлийн хиймэл дагуулын систем” оросын үйлдвэр ойрын хоёр жилд Индонез улсад зориулсан теле харилцаа холбооны хиймэл дагуулуудыг үйлдвэрлэх болно. Telcom-3 теле харилцаа холбооны хиймэл дагуулыг PT Telecomunikasi Indonesia Tbk индонезийн хиймэл дагуулын холбооны компанийн захиалгаар “Мэдээлэлийн хиймэл дагуулын систем” оросын үйлдвэрт үйлдвэрлэх юм. Энэ системийг бин битүү байдлын дунд ангилалын “Экспресс-1000Н” тавцангийн суурин дээр байгуулана. Ийм аппаратын идэвхитэй оршин тогтнох хугацаа нь 15 жил юм. Энэ хиймэл дагуул Зүүн өмнөд Ази, Индонез, Энэтхэг, Хятадад холбоо харилцаа болон дамжуулах үйлчилгээг хангах юм.