Аврагч Иисус Христос дэлхийд эргэж ирснийг христос шашинтууд алдаршуулдаг 12 өдөр буюу Святки Орос улсад эхэллээ. Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл өнөөдөр москвагийн Кремлийн Успенийн дуганд Христосын төрсөн өдрийн баярын мөргөл үйлдэнэ. Мөн өнөөдөр тэргүүн хамба Аврагч Христосын сүмд Агуу их Христосын мэндэлсэн өдрийн үдшийн мөргөлийг тэргүүлэх болно. Христос шашинтнуудын баярыг уламжлал ёсоор өглөгийн ажиллагаанууд дагалдаж байдаг ийм учраас энэ баярын өдрүүдэд ядуу зүдүү хүмүүсийг мартахгүй байхыг хамба Кирилл уриаллаа. Өөрийн улс орондоо хавчлага шахалтад өртөж байгаа шашин нэгтнүүдийгээ мөргөл, уншлгаараа дэмжихийг тэргүүн хамба Христосын мэндэлсэн өдрийн баярын илгээлтдээ уриалсан байна. Сүүлийн хэдэн өдөр гэхэд л Нигери улсад болсон дэлбэрэлтээс болж хэдэн зуун христос шашинтнууд амь насаа алджээ.