0Сири улсад ажилласан ажиглагчдын анхны илтгэлийг сонсохын тулд Арабын улсуудын Лигийн /АУЛ/ ГХЯ-дын тэргүүнүүд өнөөдөр Каирт хуралдана. Хомс, Дераа болон сирийн бусад хотуудад очсон ажиглагчдын эхний 10 хоногийн ажлын дүнг хэлэлцэх тухай ярьж байгаа юм. Газар дээр нь нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн явдал төр засаг болон сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэх, Сири улсад цус урсгах явдлыг зогсооход чиглэсэн АУЛ-ийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Арабуудын ажиглагчдийн хэсэг Дамаскт 12-р сарын сүүлчээр очсон боловч тус улсад хүчирхийлэл намжаагүй юм. Сайтар зэвсэглэсэн дайнчид тэдний эсрэг байлдаж байгаа гэж Дамаск үзэж байгаа хүчний байгууллагын ажилтанууд болон энгийн номхон иргэд амь насаа алдаж байгаа мэдээ өдөр бүр ирсээр байна.