Египтийн удирдагч асан Хосни Мубаракад цаазын ял оноож магадгүй байгаад Москва түгшин, хүмүүнлэг байхыг уриалав. Энэ тухай Оросын ГХЯ ны мэдэгдэлд дурьджээ. Египтийн удирдагч асан болон түүний хоёр хүүг шүүх ажиллагаа өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн юм. Шүүгдэгчдийн суудалд тус улсын хуучин  ДХЯ-ны удирдагчид бас суужээ. Бүгдийг 2011 оны нэгдүгээр сард болсон жагсаалын үеэр энгийн иргэдийг буудсан хэрэгтэй холбон буруутгаж буй юм. Гэтэл удирдагч асны жагсагчдын эсрэг буудах тушаалыг өгсөн нэг ч баримт одоо болтол олдоогүй байгаа юм. Тэдний өмгөөлөгч нарын мэдэгдэж байгаагаар, полицынханд иргэдийн эсрэг буу хэрэглэж болохгүй гэсэн заавар өгсөн байсан аж. 11-р сараас Хосни Мубаракийн шүүх ажиллагааг зогсоосон бөгөөд 1-р сарын 5-наас дахин сэргэсэн юм. Энэ өдөр египтийн прокурорын газар ялын төлөвлөгөөгөөр дүүжлэх цаазын ял шаардажээ. Энэхүү мэдэгдэл нь Москвагийн эгдүүцлийг хүргэж байна. 

Оросын дипломатууд Хосни Мубаракийг 83 настай бөгөөд хүнд өвчтэй байгаа болон шүүхийн танхимд эмнэлгийн орноос мэдүүлэг өгч байсныг харгалзан үзэж хүнлэг ёсоор хандахыг уриалжээ. Нөгөөтэйгүүр, Хосни Мубарак нь, өнгөрсөн оны хоёрдугаар сард шинээр олон хүний амь нас золиос болохоос зайлсхийхийн тулд  албан тушаалаасаа огцорч байсан гэж Оросын ГХЯ-ны мэдэгдэлд дурьджээ. Оросын дипломатуудтай францын мэргэжил нэгтнүүд нь бас санал нэгтэй байна. Францын ГХЯ прокурорын дээд хэмжээний ял хэрэглэх шаардлагатай холбогдуулан түгшиж байгаагаа илэрхийлжээ. Парис Египтийн удирдагч асан болон түүний хоёр хүүг цаазлахын эсрэг байгаагаа илэрхийлэв. Хэрвээ ялын шаардлагыг хангах юм бол энэ нь Ойрхи-Дорнодыг тогтвортой болгоход нөлөөлж эс чадна гэж улс-төр судлаач Станислав Тарасов үзэж байна. Тэр хэлэхдээ: “Удирдагчдыг цусаар гэсгээх нь байдлыг тогтворгүй болгоход нөлөөлнө. Тиймээс өрнөдийнхөн болон Орос улс хүнлэг ёсоор хандаж, хувьсгалын аргаас татгалзахыг уриалж байгаа юм. Нөгөөтэйгүүр, дарангуйлагчид  хэдэн арван жилийн турш улс орныг толгойлж байсныг ард түмэн үзэн ядаж байгаа. Тийм хэрцгий харгис цаазын ажиллагааг явуулахыг оролдож байгаа хүмүүс, үүгээрээ массын сөрөг хүчийг унтраах гэж оролдож байгаа.

Нөгөөө талаас Мубаракийг болон түүний ойр дотны хүмүүсийг гэсгээх нь египтийн нийгмийг хуваагдахад хүргэж мэднэ. Египтийн ерөнхийлөгч асанд түүний талын олон хүн тус улсад байгаа бөгөөд, тэдний олонхи түүний үхлийг яавч хүсэхгүй байгаа” – гэж Тарасов үргэлжлүүлэн ярьлаа. Египтэд Мубаракийн талынхан маш олон бий. Хэрвээ цаазын ажиллагаа болох юм бол, мэдээж хэрэг, тэд тэдний шүтээнийг гэсгээсэн тэдгээр хүмүүстэй тэмцэх шийдвэртэй дайнд орно. Түүнчлэн, Мубаракийн үед хэвийн амьдралтай тодорхой давхарга үүссэн юм. Тиймээс түүнийг сайшаан, дэмжиж байсан юм. Чухам ямар учраас цаазлах нь Египтийн улс-төрийн ажиллагаанд сөрөг нөлөөтэй юм бэ гэдэг нь ийм учиртай юм. Мубаракийн хэргийг шүүх хурал 1-р сарын 9-н хүртэл үргэлжилнэ. Түүн дээр полицтэй мөргөлдсөний улмаас нас барсан хүмүүсийн өмгөөлөгчид, төрөл төрөгсөд оролцож, үг хэлэх юм. Египтийн мөрдөх комиссийн илтгэлийн дагуу өнгөрсөн оны 1-р сараас 2-р сарын эхэн үе хүртэл  тус улсад 846 хүн амь үрэгдсэн болон 6 мянга орчим хүн шархадсныг сануулъя.