“Хүмүүст тэднийг хүчирхэг, чадалтай  гэж хэлэхээр  би явж байна”. Оросын нэрт хөгжмийн зохиолч зохиолч Александр Скрябин өөрийн амьдралын болон уран бүтээлийнхээ хөтөлбөрийг ийн тодорхойлсон байдаг юм. Өнөөдөр 1-р сарын 7-нд түүний мэндэлсний 140 жилийн ой тохиож байна. Хөгжмийн хосгүй авъяастан тэрээр бүхий л амьдралынхаа туршид уран бүтээлийнхээ үзэл санааг төгс гаргахын төлөө итгэл төгс явж ирсэн. Тэр хосгүй авъяастан. Түүнд бүрхнаас ид шидийн ухаан заяажээ. Туйлын ийм дүгнэлтүүдийг Скрябинд хаяглаж байжээ. Үүний өмнө олон нийт болон “Шопены маягаар туурвиж байна “гэх хөгжмийн шүүмжлэгчдийг дэгжин бүтээлүүдээрээ гайхшруулж явсан залуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч гэнэт хэт авангардизм  тоглох болсон нь олон  хүмүүсийн хувьд гэнэтийн байлаа.

“ХХ зууны эхний хагасын оросын  гүн ухаан” цоморлигт Бердяев, Соловьёвын нэрний дунд Скрябины нэр байдаг юм. “Энэ бол зүй тогтолтой юм шүү. Ингэхдээ түүнээс өмнө гүн ухааны утга санаагаар төдийлөн гэгээрч яваагүй юм”гэж түүний нэрэмжит сангийн ерөнхийлөгч, түүний шууд удам угсааны болоод түүнтэй адил  овог, нэртэй Александр Скрябин “Оросын дуу хоолойд” ийн тайлбарласан юм. Олон жилийн турш хөгжим судлаачид Скрябины уран бүтээлийг шид тарни гэж үзэж ирсэн. Тэрээр үнэхээр олон жилийн урьдаас манай цаг үеийг юу хүлээж буйг харж чадсан гэж Александр Скрябин хэлж байна. Хөгжмийн зохиолчийн номын санд эртний болон орчин цагийн үеийн гүн ухаантнуудын зохиол  бүтээл байсан юм. Тэр Шопенгаауэр, Ницшегийн  уран бүтээлийг судлаж байсан.

Хүн хэл амаа оруулан, түүн дээрээ хөгжим нэмэх нь ухамсар биш гэж үү? Гэтэл зөвхөн хөгжим л бусад аливаа  хэлбэрээс   илүүтэй түүнийг илэрхийлж чаддаг биш үү? гэж Скрябин “хөгжмийн техникийг” илэрхийлэх төгөлдөр хуурт зориулсан бүтээлдээ гүн ухааны энэхүү ойлголтыг харуулжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд тэрээр тухайн үед “зохиомол” эгшиг зохиож, цоо шинэд орох - дүрүүд, сэтгэлийн хөдөлгөөн, мөрөөдөлдөө автах, нислэг, онгод орох – сэтгэлийн  хөдлөлүүдийг хөгжмийн хэлээр төрүүлжээ. Оюун санааг бий болгож, хөгжүүлсэн нь баригдмал байдлаас гарч чөлөөт бие даасан байдалд хүргэнэ. Чухамдаа энэ бол түүний хамгийн алдартай бүтээлийн нэг “Онгодын найраглалын” гол санаа юм. Түүний энэхүү эрхэм дээж бүтээл нь хүний оюун санааны асар их нөөцийг  харуулж чадсан бүтээл юм. Тэрээр нэгэн удаа  асар их чулуутай голын өндөр гүүрэн дээр явж байхдаа хамт яваа марксист үзэлтэй Георгий Плехановт ийн ярьжээ: би энэ гүүрнээс үсэрч чадна, гэхдээ толгойгоороо  голын чулууг цохих биш, харин өөрийн зориг, тэнхээнийхээ хүчинд агаарт дүүжлэгдэж үлдэнэ”гэж байжээ.

Жинхэн агуу зүйлийг тэр өөрийн хөгжмийн туршилтандаа хийж чадсан юм. Ингэхдээ бүхнээ хэрэгжүүлж хараахан чадаагүй юм. Тэр “Прометей” найраглалдаа хөгжмийн болон өнгийн нэгдсэн аялгууг нэгтгэх санаагаа хэрэгжүүлж  амжилгүй мөнх бусыг үзсэн юм. Түүнчлэн, Скрябин маш бүдүүлэг аргаар өнгийн гэрлийн чийдэнгүүдийг тойруулсан багаж зохиож байсан юм. “Прометей “нэртэй  хялбархан энэхүү багаж түүний гэрийг гэрэлтүүлж буй нь түүний бүтээлийг сонсох гэж ирсэн хүмүүст маш их нөлөө үзүүлсэн байв. Энэ бүгдийг Скрябин өөрийн “Мистерия” /Шажны / уран бүтээлийн гол хэсэг гэж үзэж байжээ. Энд аялгуу, өнгө будаг, яруу найраг, уян налархай болон уран барилга хүртэл нэг өнгөөр холбогддог юм. Тэрээр энэхүү зан үйлийн дөнгөж эхний хэсэг хүний оюун санааг өөдгүй бузар, эд материал болон холын хол авч явах “ Урьдчилсан үйл явдлыг” бичиж амжсан юм.  

Тэр 43 настай мөнх бусыг үзсэн юм. “Хамгийн ер бусын аугаа хөгжмийн зохиолчийн бүтээлийн утга санаа одоо болтол олон хүмүүсийг гайхширалд оруулсаар байдаг юм. Өнөөдөр түүний зарим утга санааг хэрэгжүүлэх техникийн боломжууд бодит болоод байна. Гэхдээ түүний санаачилсныг хэн ч хийж чадаагүй юм. Скрябины хэлж байснаар, түүний уран бүтээлийг мэдрэхийн тулд маш мэдлэгтэй, газардаагүй байх ёстой аж. Мөнгөн зууны үеийн нэгэн адил өнөөдөр ч гэсэн Скрябин биднээс холын холд хэвээр байна...