АНУ цэргийн зардлаа багасгаж байна. Цаашид хоёр дайн хийх хөрөнгө байхгүй. Пентагон Европ, Африк болон Латин Америк дахь цэргээ цомхотгож байна, гэхдээ Ази-Номхон далайн бүс нутагт болон Ойрхи-Дорнодод түүнийгээ өргөжүүлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн болон Пентагоны тэргүүн Леон Панета нарын пүрэв гаригт тавьсан Америкийн цэргийн шинэ стратегийн гол чухал санаанууд үүнд оршиж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн зарласнаар Пентагоны зардлыг 2013 оноос эхлэн арван жилийн туршид бараг 500 тэрбум доллароор багасгах аж. Энд нилээд багасгах тухай яригдаж байна гэж Стратегийн дүгнэлтийн хүрээлэнгийн захирал Сергей Ознобищев ийн ярьж байна. Энэ бол их мөнгө. Хамгийн гол нь АНУ  афганистан, иранд явуулж байсан шиг тийм хэмжээний нилээд хэдэн хүчтэй цэргийн ажиллагаа явуулах хэмжээний тийм суурь хөрөнгийг багасгаж байна.  Энэ нь нэг боловч,  гэхдээ дайны ялалт үзэж байгаа аж.

Тухайлбал, томоохон зэвсгийн үйлдвэрлэл нилээд хэдэн жилээр хойш тавигдана. Үүнд  хоёрдахь ангийн нисэх онгоц тээгч хөлгийн шинэ ангиллыг бүтээх болон дараа үеийн стратегийн чухал усан дор явагч барьж байгуулах маргаангүй орно. Өндөр үнэтэй тавдахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч F-35 онгоц худалдан авахад  удаашралтай болно. Ингэхдээ АНУ-ын хуурай замын цэргийн тоо 570 мянгаас төлөвлөж буйгаар дор хаяж 10 % цомхотгогдоно. Нөгөөтэйгүүр, ерөнхийлөгч Барак Обама АНД бүс нутагт цэргээ нэмэгдүүлнэ гэж тэмдэглэсэн юм. Тэрээр АНУ “Ойрхи-Дорнод дахь сонор сэрэмжээ хадгалах болно” гэж цохон тэмдэглэсэн юм. Эдгээр бүс нутгуудыг сонгох болсон нь хангалттай ойлгомжтой юм гэж Улс-төрийн үнэлгээний төвийн дэд захирал Алексей Зудин үзэж байна. Ойрхи-Дорнод бол уламжлалт “халуун цэг”. Түүнд АНУ нилээд их анхаарал халамж тавьж байсан, харин сүүлийн үеийн үйл явдлууд болон Хойд Африкийн бүс нутгийн байдлаас болоод тус бүс нутгийн ач холбогдол улам бүр нэмэгдэх болсон юм. Дээр нь Ази, Ойрхи-Дорнод болон Хойд Африк нь АНУ болон Хятадын өрсөлдөөний бай болж байна гэж ярьж байна. Пентагон АНД бүс нутагт ийм маягийн хүчин чармайлт тавьж буй нь Хятад улсыг тэнд  өргөжин тэлж, хүчээ зузаатгахын эсрэг үйл ажиллагаа юм.

Үүнтэй холбогдуулаад АНУ-ын цэргийн шинэ стратегийг зохиогчид Хятадын цэргийн хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа нь     түүний стратегийн бодлогыг маш тодруун тодорхойлох ёстой гэж үзжээ. Энэ нь бүс нутагт сөргөлдөөн гарахаас зайлсхийх нэг боломж юм. Энэ тохиолдолд Бээжин өөрийн зүгээс АНУ түүнийг атгах төлөвтэй буйг харж байгаа. Чухамдаа, АНУ-ын цэргийн шинэ стратегийн АНУ Энэтхэгтэй стратегийн түншийн харилцаа тогтоох  чармайлт нь тэдний уур хилэнг бадрааж байгаа. Энэ улс бол Обамагийн төлөвлөгөөгөөр, Энэтхэгийн далайн өргөн бүсэд аюулгүй байдлыг хангах ёстой аж. Тэгээд энэхүү зорилго нь Хятадын бодлогын эсрэг хэрэгжиж таарна. Орос улстай харилцах асуудлыг хөндөхдөө, стратегийг зохиогчид АНУ нь хоёр талын сонирхол нийцэх, бүхий л салбарт харилцан ажиллгаатай нягт харилцаа тогтоохыг чухалд үзэж байна гэж онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн, Ираныг тойрсон асуудал хурцдаж буй нь Москва, Вашингтоны хоорондын харилцааг нэмж цочроож байна. АНУ-ын цэргийн шинэ стратегийг танилцуулах өдөр, Ираны санаачилгаар Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Исламын БНУ-ын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нар утсаар ярилцсан юм.

Тэд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг, тэр дундаа Сирийг байдлыг шийдвэрлэхэд зөвхөн улс-төрийн аргаар л шийдвэрлэж болно гэдгээ илэрхийлсэн юм. Дмитрий Медведев, тухайбал, Ираны цөмийн хөтөлбөрийн итгэлцлийг  шатчилан сэргээх оросын  төлөвлөгөөг ярилцагч эерэгээр үнэлж буйг тэмдэглэсэн юм. Өмнө нь АНУ Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг зогсоохын тулд ираны цөмийн объектуудад цохилт өгнө гэж сүрдүүлж байсныг сануулъя. Харин саяхны үйл явдлууд болох Ираны тэнгисийн сургуулилт болон тус хоолойг хаах гэсэн Тегераны замд сөрөгөөр нөлөөлөх зорилготой АНУ-ын нисэх  онгоц тээгч бүлгийн V флот, Ормузын хоолойн усанд очсон явдлууд нь Персийн булангийн бүсэд тайван байдал огтхон ч нэмсэнгүй. Вашингтон болон Тель-Авивын Агаарын довтолгооноос хамгаалах болон ПДХС-ийн бие даасан хээрийн сургуулилт явуулахаар төлөвлөж буй нь бүс нутагт байдлыг улам хурцатгаж байна.