Герман улсад нилээд хэдэн удаа усархаг бороо орж, хүчтэй салхи салхилсны дараа нилээд хэдэн гол эргээсээ халив. Гол мөрнөөр усан онгоц зорчихыг хориглоод байна. Үерийн усанд олон зам харгoй, барилга байгууламж ороод байна. Ийм байдал Нидерландад бас гараад байна. Байгалийн гамшигийн газраас 800 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Харин Швейцарьт болон Австрид урьд өмнө орж байгаагүй их цас оржээ. Хүнд нойтон цас галт тэргний зам хааж, зам харгуйг дарж, эрчих хүчний шугамыг гэмтээжээ. Альпын нуруунд олон уулын цанын баазад ажлаа зогсоогоод байна.