Хосни Мубаракад цаазын ял шаардаж буйд Москва түгшиж, Египтын удирдагч асны өндөр насыг бодож хүнлэг ёсоор хандахыг уриалж байна. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд 83 настай, хүнд өвчтэй хүний тухай яригдаж буйг онцлон тэмдэглэжээ. Тэрчлэн, Москва тэмдэглэхдээ, түүний засгийн эрхээс татгалзах болсон нь гэм зэмгүй олон хүний амийг зохиослохоос зайлсхийсэн байсан юм гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Каирт удирдагч асныг шүүх хурал сэргэсэн бөгөөд, түүний хоёр хүү болон түүний үед хууль хамагалах байгууллагуудыг удирдаж байсан хүмүсийг шүүх юм. Тэднийг хээл хахууль авсан, өнгөрсөн өвөл Египтэд болсон жагсаалын үеэр жагсагчид руу буудсан гэж буруутгаж байгаа юм. Тэр үед 850 хүн амь үрэгдсэн юм. Прокурор Мубаракад дүүжлэн цаазлах ял өгөхийг шаардав.