АНУ-ын Тэнгисийн Цэргийн хүчнийхэн өмнө нь Арабын тэнгист далайн дээрэмчдэд баривчлагдсан ираны усан цэргүүдийн бүлгийг суллав. Энэ тухай баасан гаригт АНУ-ын БХЯ-ны тусгай төлөөлөгч ахмад Жон Кирби сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний ярьснаар, жижигхэн хөлөг онгоц дээр нийт 13 ираны иргэн байжээ. Ингэхдээ, дээрэмчид 15 хүн байсан аж. Тэд бүгд Сомалийн иргэд байсан гэнэ. Тэднийг бүглийг баривчилж, америкийн нисэх онгоц тээгч “Жон Стеннис” хөлгийн бүхээгт хорьжээ.