Дамаскийн төвд гарсан дэлбэрэлтэнд 26 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсныг буруушаан жагсаал улс даяар болж өнгөрлөө. Гудамж, талбайд жагсагчид иргэдийн аюулгүзй байдлыг хамгаалахаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна гэж САНА агентлаг мэдээлжээ. Нөгөөтэйгүүр, агентлагийн уламжилснаар бөмбөг Сирийн нилээд хэдэн хотуудад дэлбэрсний дотор, Хама, Дейр-эз-Зоре хотууд оржээ. Тэнд амь үргэдсэн хүн үгүй боловч, шархадсан хүмүүс байгаа аж. Хомс, Хама болон Иблиб хотуудын хоорондын дизелийн түлшний хоолойг дэлбэлжээ. Дээрх ажиллагаануудад эрх баригчид экстремист зэвсэгт бүлэглэлүүдийг буруутгаж байгаа аж.