Исламын ХАМАС хөдөлгөөний хяналтанд байдаг Газын зурвасын эрх баригчид баасан гаригт өрсөлдөгч ФАТХ байгууллагын төлөөлөгчдийг палестины нутгийн хилийг давахыг зөвшөөрсөнгүй. РИА Новости агентлагийн уламжилснаар, ФАТХ хөдөлгөөний төлөөлөгчид Эрез, Израильийн хоорондын палестины талын шалганы боомтонд байгаа аж. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Палестины удирдагч Махмуд Аббасын зөвлөх Раухи Фаттух болон  Палестины автономын хүчний бүтцийн дарга асан генерал Исмаил Жабер нар оржээ. Өмнө нь палестины ХМХ-үүд Газын зурвас руу айлчлах зорилго нь ФАТХ, ХАМАС-ын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар зөвлөлдөхөд оршино гэж бичижээ. Дөрвөн жил дайсагнасны эцэст ФАТХ, ХАМАС хоёр хөдөлгөөн 2011 оны 5-р сард Каирт палестин хоорондын эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, нэгдсэн засгийн газар байгуулж, 2012 оны 5-р сард автономит улсын сонгууль явуулахаар тохиролцсон юм.