2011 онд байгалийн гамшгийн улмаас Хятад улсад 1049 хүн амь насаа алдаж, ор сураггүй болжээ. Ийм баримт мэдээллийг баасан гаригт хятадын  ус цаг уурын удирдах газраас уламжилжээ. Энэхүү үзүүлэлт нь 1990 оныхтой харьцуулбал, хамгийн доогуур байгаа гэж илтгэлд цохон тэмдэглэжээ. Гэхдээ эдийн засгийн шууд хохирол нь янз бүрийн байгалийн сүйрлээс илүүтэй байх бөгөөд үүнд : үер ус, ган гачиг, далайн хүчтэй хар салхи болон цасан шуурга ордог аж. 2011 онд эдийн засгийн хохирол 303 тэрбум юань /48 тэрбум орчим доллар/ байжээ. Илтгэлд дурьдснаар, өнгөрсөн жил бүхэлдээ гандуу байсан бөгөөд зарим тохиолдолд агаарын тэмператур дундаж нормоос нилээд дээгүүр байжээ.