Оросын үнэн алдартны шашинтнууд өнөөдөр 1-р сарын 7-нд Христийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. Москвагийн Аврагч Христийн сүмд /Храм Христа Спасителя/  болсон баярын хурал номыг Оросын үнэналдратны шанжинтны хамба лам Кирил тэргүүлэв. Төрийн тэргүүн өөрийн Твиттер дээрээ оросын иргэдэд Христийн мэндэлсний баярын мэнд хүргэжээ. Оросын үнэналдартны шашин нь 30 гаруй мянган сүм болон 800 дуганатай юм. Баярын хурал номыг дэлхийн бүх тивд шөнөөс өглөө хүртэл бүх дугануудад хурлаа. Христийн мэндэлсэн өдрийн баярыг Серб, Иерусалим, Гүржийн болон афоны сүм, дугануудад ёслол төгөлдөр тэмдэглэв. Дэлхийд аврагч ирсэн үйл явдлыг христийн шашинтнууд 12 хоногийн турш бурхны загалмайлсан өдрийг хүртэл тэмдэглэх юм.

Гэрэл зураг