Үнэн алдартны шашинтнууд өнөөдөр Юлианы хуанлигаар Христийн мэндэлсэн өдрийн өмнөх өдөр ”сочельник” баярыг тэмдэглэж байна. Орос улсын болон дэлхийн Үнэн алдартны шашны сүм хийдүүдэд баярын хурал ном хурж байна.  1-р сарын 7- ны шөнө  Москвагийн болон Бүхоросын  хамба лам Кирил  оросын нийслэлийн аврагч Христийн дуганд болох  баярын ном хурлыг тэгүүлж, мөргөл үйлдэнэ.  Дуганд 5 мянга орчим хүн  цугларах болно. Хамба лам оросын иргэдэд шашны баярын мэнд хүргэж, шашны ахан дүүсээ  Евангелийн сургаалийг даган  өөрсдийн үйл хэргийг даатган,  “ариун түүхийн” үйл явдлууд болсон бусад орнуудад туугдан амьдарч байгаа хүмүүсийн төлөө  христийн мөргөл хийхийг уриалав.  1-р сарын 7 нд Орос, Гүрж, Серб болон Иерусалимын үнэналдартны шашны сүмүүд Христийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэдэг  юм.