Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцын нийт 200 кг жинтэй 20-30 хэсэг тасархай  эх дэлхий дээр  унаж магадгүй байна гэж Роскосмос мэдээллээ. Сансрын төхөөрөмжийн   түлшний бүтэц дэлхийгээс 100 км өндөр зайд агаарын нягт давхаргад шатна.  Үүнд цацрагийн ямарч хор хөнөөл үгүй юм. Мэргэжилтэнүүдийн  тооцоолж буйгаар  Фобос-Грунт” тойрог замаас 1-р сарын 10 -21 хооронд буух магадлалтай юм. Унах газрыг нэг хоногоос наашгүй хугацаанд нэрлэх боломжтой аж. “Фобос-Грунт”  11-р сарын 9 нд амжилтгүй хөөрсөн юм.  Уг төхөөрөмжийг   Ангараг гаригаас  хөрсний дээж авхуулах зорилготой хөөргөсөн юм.