Олон улсын сансрын станцын бүхээг дэхь  оросын сансрын “Лада”  хүлэмж дахин төрнө.  Мэргэжилтэнүүд “сансрын эгнээний “- “ “зүрх” гэрлийн эх үүсвэрийг  солино. Аюултай мөнгөн устай хуучин гэрлийн чийдэнг  орчин үеийн эрчим хүч хэмнэх гэрлийн диодоор солино.  Ташрамд хэлхэд, “Ладаг” өөрчлөн шиэнчлэхэд “Роскосмос” ч,  “НАСА” ч  тэр сохор зоос ч үрэхгүй юм. Төсөл нь Оросын ШУА- ийн Анагаах ухаан  –биологийн   асуудлыг судлах хүрээлэн болон америкийн Юта мужийн их сургууль төсвийн гадуурх төслөөр санхүүжиж байгаа юм. Хүлэмжийн гайхамшигтай зэрлэг цэцэг  ургамлыг шагшин гайхаж, маш том шилэн дээвэр, ханатай тэрхүү байгууламжинд амьдарлынхаа туршид хүн бүр нэг удаа ч атугай орж үзсэн байдаг байх.  Гэтэл сансрын хязгаарлагдмал орчны улмаас “сансрын байшинд”  ийм боломж үгүй юм. Хамгийн хэцүү нь : эрчим хүчнүүдийн хомсдолд байгаа юм гэж Оросын ШУА ийн анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Владимир Сычёв ийн өгүүлж байна: «Олон улсын сансрын станцыг дөнгөж барьж эхлэж байлаа. Сансрын дуужингийн корпорацын мэргэжилтэн бидэнд “Энергия”  корпорац  дөнгөн данган 60 Вт эрчим хүч олгодог юм байна. 60 Вт гэдэг  бол маш бага юм. Энэ нь биднийг хүлэмжийн хэмжээгээ харьцангуй багасгахад хүргэсэн юм. Тэр нь чухамдаа өмнөх “Мир” станцад байсан “Свет” /”Гэрэл”/  хүлэмжээс хамаагүй бага юм.  “Лада” хүлэмж жижигхэн, иймээс ургамлын огтор сортуудыг ашигладаг. Ингэх шаардлагатай яагаад гэвэл том ургамлууд   хүлэмжин дотор багтахгуй шүү дээ» гэж хэлсэн.

Эрдэмтдийн үзэж байгаагаар  ”Лада” хүлэмж нь түүний өмнөх хүлэмжээс  эрс ялгаатай аж.  Төхөөрөмжийн үндэс –гэрэлтүүлгийн, усалгааны болон ургамлыг арчлах  автомат систем байгаа юм.  Мини  хүлэмжийн эгнээ нь хийншинжилгээ болон  өсөлтийг болон урагмлын хөжглийг хянах бусад шинжлэх  ухааны  хэмжүүрүүдээр хангагдсан байгаа. Түүнчлэн, ургах үеийн процессд видео бичлэгийг ашигладаг. Гэхдээ, давжаа хэмжээтэй ч гэлээ, сансрын  урт хугацааны нислэгийн үеэр  “Лада” үгүйгээр сансрын нислэгийг төсөөлөхийн аргагуй юм: «Эдгээр ургамлуудыг бид сансрын нисгэгчид өөрсдөө тариад, өөрсдөө идэхэд зориулдаг юм. Тиймээс сансрын нисгэгчдийн ширээний ногоонд  амт чанарын болон хэрэглээний  чанарт өөрчлөлт гарсан тухай мэдэх нь бид нарт их чухал юм.  Тэр тусмаа тэдгээрийн  бичилбиологийн аюулгүй байдлыг бас шалгаж буй юм. Бидний хувьд ургамал дотор бичилбиетэнгүүд хир хөгжиж байна гэдэг чухал юм.  Энэхүү судалгааны ажлыг бид ургамлыг хөлгийн бүхээгт  хөлдөөх маягаар явуулж, их дэлхийд  ирэхдээ ч хөлдүү хэвээр нь буулган, шууд лабораторт явуулдаг» гэж хэлсэн. Судалгааны ажил одоогоор  амжилттай  явагдаж байна. Урагмлуудад генетикийн ямар нэгэн өөрчлөлтүүд гарсангүй. Жингүйдлийн нөхцөлд бид хэдэн төрлийн салат /ногоо/  болон сахалтай вандуй тарьсан бөгөөд саяхнаас улаан буудайн  “Супероодой” сортыг тарьж ургуулж байснаа зогсоосон юм.   Одоо бид  тарианы бусад  төрлүүдийг  болон улаан  лоолийн түвэгтэй төрлийг тарихаар төлөвлөж байна. Гэхдээ эрдэм- шинжилгээний  бүрэн бүтэн судалгаа явуулахын тулд бусад хүчирхэг, аюулгүй, үр ашигтай гэрлүүд байх шаардлагатай юм.  Өдрийн гэрлийн чийдэн нь найдваргүй хуучирсан, тэдний хугацаа ч дууссан даа.  Гэхэдэ орчин үеийн гэрдийн диод ч бас төдийлөн төгс болоогүй байна. Тиймээс эрдэмтэд ургамлуудыг  ердийн гэрлийн үетэй адил   эрүүл чийрэг, бат бэх тарих гэж тархиа гашилгасаар л байна: «Битүү саванд улаан гэрлийг ашиглах нь тийм сайнгүй бөгөөд ургамлууд тусгай өвөрмөц өнгөтэй болдог байна. Ингэхдээ та амьд организм харж байна гэсэн мэдрэмж төрдөггүй. Бид цагаан гэрлийн диод олохыг чармайж байна. Энэ нь амаргүй зүйл бололтой.  Бидний  туршиж үзсэн бүх гэрлийн чидэнгүүдийн дунд тэр нь илүү гэж хэлэх нэгталт санал хараахан гараагүй л байна» гэж хэлсэн.

Гэрлийн диодын  хамгийн үр дүнтэй хувилбарыг гаргахад бага хугацаа үлдээд байна.  Төлөвлөгөөний дагуу  Олон улсын сансрын станцын бүхээгт боловсронгуй  бэсрэг –хүлэмж 2013 онд  бий болох ёстой аж.