Орос улсын Тэнгисийн  цэргийн флотын  /ТЦФ/ хөлөг онгоцнууд АНД орнуудын бүс нутгийн “РИМПАК-2012” сургуулилтуудад оролцоно. Энэ тухай РИА Новости агентлаг ОХУ ын БХЯ ны хэвлэл-мэдээллийн албаны төлөөлөгчийг иш татан уламжилжээ. Сургуулилитууд нь 2012 оны 6-р сарын 29- 8-р сарын 7 нд болох юм. Тэдгээрт АНУ, Австрали, Сингапур, Өмнөд Солонгос, Канад, Япон, Перу, Колумб, Энэтхэг, Индонез, Малайз болон Тонга улсын цэргийн хөлөг онгоцнууд оролцоно.  Оросын БХЯ ны төлөөлөгчийн хэлснээр, оросын талаас сургуулилтуудад “Быстрый” болон хангамжийн хэд хэдэн  хөлөг онгоцнууд оролдцох аж.  Цэргийн сургуульд 6 усан дор явагч хөлөг онгоц, 39 хөлөг онгоц, 200 хүртэл тооны онгоц, 1200 орчим тэнгисийн явган цэрэг оролцохоор төлөвлөгдөж байна.  Батлан хамгаалах яамны  төлөөлөгчийн мэдэгдснээр, оролцогч орон бүрээс  тус бүр хоёр  ажиглагч болон хоёр цэргийн офицер оролцох аж.