Одооноос Буриад улсад хараагүй хүмүүс зүг чиг заах төхөөрөмжийн туслалцаатайгаар явж байх болно. Хараагүй хүмүүсийг зүг чиг заагч хэрэгслэлээр хангах санааг  Бүхоросын хараагүйчүүдийн нийгэмлэг  санаачилжээ.   Саяхан  энэ байгууллага Бүгд найрамдах улсын 300 мянган рублийн тэтгэлэгийн төлөө уралдаанд  ялсан юм. Эдгээр мөнгөөр тэд зүг чиглүүлэгч худалдан авахаар төлөвлөж байна. Төхөөрөмж нь оросын хиймэл дагуулын зүг чиг байршлыг чиглүүлэгч ГЛОНАСС системээр тоноглогдсон юм. Энэ нь өнөөдрийн байдлаар үйлчилж байгаа даяаршлын  хиймэл дагуулын зүг чиг байршлын хоёр системийн нэг нь юм.    Түүнийг  өнгөрсөн зууны 80- аад оны үеэс ЗСБНХУ-ын Батлан хамгаалах  яамны захиалгаар байгуулсан юм.  ГЛОНАСС системийг дэлхийн аль ч өнцөг буланд  иргэний зориулалтаар ашиглаж болох бөгөөд оросын болон гадаадын  хэрэглэгчдэд буцалтгүй тусламжийн үндсэн дээр, аливаа хязгаарлалтгүй хэрэглүүлдэг юм.

Америкийн Navstar GPS системээс ялгаа нь оросын ГЛОНАСС хиймэл дагуулын систем нь тойрог замаар хөдлөхдөө гариг Дэлхийтэй зэрэгцэн адил /сихрон/ үгүй   байдаг нь түүнийг улам найдвартай болгодог.  Ийм маягаар  ГЛОНАСС бүлэглэл  нь бүрэн хугацааныхаа үед ямар нэгэн нэмэлт өөрчлөлт хийхийг шаарддаггүй юм.   Одоо тойрог замд оросын зүг чиглүүлэгч 31 хиймэл дагуул   байгаа бөгөөд бүрхэвчний бүс нь- дэлхий нилэнхүүдээ байгаа юм. Орос улсад ГЛОНАСС системийн төхөөрөмжөөр  яаралтай түргэн тусламж, полиц, нийтийн унаа, албаны автомашинууд болон бусад байгууллагуудыг тоноглодог юм.   Харин одоо тэр нь хараагүй хүмүүст   туслах болоод байна.

Байршил, зүг чиглүүлэгчүүд нь тусгай программ хангамжтай байдаг юм. Түүний тусламжтайгаар төхөөрөмж нь  үйл хөдөлгөөн бүрийг, товчлуур бүрийг  дуу авиагаар гаргах юм. Дуу авианы  командлалын  туслалцаатайгаар зүг чиглүүлэгч нь хүнийг чиглүүлэн, аюултай бүс болон явган хүний зам, гэрлийн дохио болоод хүрэх газрын чиглэлийг зааж байх юм. Мэргэжилтэнүүд, эдгээр төхөөрөмжүүд нь хараагүй хүний дагуулж явдаг тусгай сургуультай нохойг орлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Бүх оросын Буриад улсын хараагүй хүмүүсийн нийгэмлэгт нийт 1500 орчим хүн байдаг юм.  Одоохондоо тус  нийтгэмлэг дөнгөж 25 мянган зүг чиглүүлэгч аваад байна.  Цаашид тус Бүгд найрамдах  улсын хараагүй иргэд бие даан болон олон нийтийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр дээрх төхөөрөмжийг авах бүрэн боломжтой юм.