Өвлийн улирлын баярууд  орос ардын хөгжмийн уламжлалд тод тусгагдсан байна. Колядки бол ийм эртний нэгэн төрөл билээ.Христийн өмнөх Орост колядки  хуучин шашны Коляда гэдэг нарны бурханд зориулагдсан байв. Энэ баярыг өвлийн туйл болоход тэмдэглэж байсан хийгээд баяраар дуулах дуунууд  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байсан юм. Орост Христийн шашин дэлгэрэх тусам Колядки баяр Оросын үнэн алдартны шашны 1-р сарын 7-нд тэмдэглэдэг Христийн мэндэлсний өдөртэй нягт холбоотой болсон юм. «Сайхан орой» гэдэг колядка тэр үед өргөн дэлгэрсэн байв.  Энэ дууг славяны янз бүрийн хэлээр дуулж байсан учир нийт славяных болсон. Христийн мэндэлсний өдрийн өмнөх оройг сайхан гэжээ.

Колядкийн аялгууг амархан тогтоож цээжлэнэ. Иймээс хүүхдүүд  дуулах дуртай байв.Одоо ч гэсэн хөдөө  Христийн мэндэлсний өдрийн өмнөх орой хүүхдүүд  ба хижээл насны эмэгтэйчүүд калядкаг дуулцгааж айл хэсэж байна. Ард олон колядкаг эрт дээр үеэс хадгалж ирсэн. Цаг үе улирч, ёс дэг өөрчлөгдсэн ч хүмүүс  колядкагийн шидит үр нөлөөг мэдрэж түүнд хандсаар байна.Одоо оюутны ба мэргэжлийн хамтлагууд  болон ардын дуу дуулаачид эртний колядкаг орчин цагийн шинэ арга маягаар эвлүүлж  дуулдаг.