АНУ Ази-Номхон далайн бүс нутагт  цэргийн байрлалаа өргөжүүлэх болно –энэ бол Вашингтоны цэргийн шинэ стратегийн гол зарчим. Түүнчлэн, Америк  Орйхи-Дорнодын сонор сэрэмжийг хадгална. Ойрын 10 жилд АНУ Ирак болон Афганистаны  аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хянах төлөвтэй байна. Энэ тухай АНУ ын ерөнхийлөгч Барак Обама сая Пентагонд  хийсэн мэдэгдэлдээ тэмдэглээд, БХЯ-наас одоогийн ертөнц дэхь Америкийн стратегийн ашиг сонирхолд хяналт тавихыг хүсчээ.    

АНУ шинэчлэлийг  явуулж, зэвсэгт хүчнийхээ нийт зардлыг багасгана гэж  Обама амлав. АНУ ын Засаг захиргаа  батлан хамгаалахынхаа төсвийг арван жилийн хугацаанд 500 тэрбум доллараар багасгах төлөвтэй байна. Гэхдээ энэхүү бууруулалт нь аюултай чухал  чиглэлүүлдийг хөндөхгүй аж. Обама америкчуудад  Дэлхийн II   Дайны сургамжийг сануулан, тэмдэглэхдээ  Вашингтон нь АНУ-д чухал түншийн харилцаа болон эвслийн, тэр дундаа НАТО-той харилцаагаа үргэлжлүүлэн  хөгжүүлэх болно гэв. Хамтын ажиллагааны энэхүү хэлбэр нь цаг хугацаагаар шалгагдсан бөгөөд үр ашгаа харуулсан, тухайлбал, Ливийн ажиллагаа байна гэж америкийн ерөнхийлөгч тэмдэглэв.  АНУ тэрчлэн тагнуулын ажиллагаагаа хөгжүүлэх бодлоготой байна.  Олноор нь устгах зэвсгийг болон терроризмтэй тэмцэх тэмцлийг Пентагон хянаж  байх аж. Үүнийг шийдвэрлэхэд саад болох “дайсан” хаана байна, тэнд  АНУ  цэргийн ажиллагаа явуулж байх нь.