Оросын анхны цасан хотыг Москва хотод барьж байгуулна.  Цас, мөсөөр бүхнийг барих бөгөөд тэдгээр нь зочид буудлаас аваад гяндан, фитнес-төв байх юм. Ер бусын барилгын ажлыг пүрэв гаригт эхлэж,  1-р сарын 10 нд дуусгах аж.  Тус хот Москвагийн  хойд хэсгийн “Сокольники” паркийн нутаг дэвсгэр дээр Цасан уран барилга наадмын хүрээнд бий болох юм.  Уралдаанд уран барилгачдын   20   болон уран барималчдын 20 баг   тус тус оролцоно. Тэдэнд зориулан мянган шоо метр цас, 500 блок мөс болоод хоёр мянга таван зуун метр квадрат газрыг ирээдүйн хотод зориулан олгожээ.