Шүүх эмнэлэг өмнө нь эмнэлгийн  комиссийн дүгнэсэн сэтгэл зүйн өвчтэй дүгнэлтийг эрс сөрж норвегийн террорист Андерс Брейвикийг сэтгэл зүйн хувьд  эрүүл гэж дүгнэлт гаргав.  Энэ тухай лхагва гаригт орон нутгийн ХМХ- үүд уламжилжээ.  Брейвик нь сэтгэл зүйн өвчингүй - эрүүл тул, тэрээр сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт биш, харин гянданд суух ёстой. Прокурор Свейн Холден хийсэн мэдэгдэлдээ, түүний биеийн байдлын тухай шинэ мэдээллүүдийг энэ долоо хоногт Ослогийн тойргйин эмнэлэгт илгээх болно гэжээ. Одоогоор энэхүү мэдээллийг шүүх хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.