Египтэд парламентын доод танхимын -Ардын хурлын сонгуулийн эцсийн шат дууслаа.  1-р сарын 11-нд тус улсын үлдэсэн хөдөөгийн 10 дүүргийн 9 -д сонгууль явагдах боловч, 11-р сарын 28 нд эхэлсэн сонгуулийн кампанит ажил үндсэндээ өндөрлөнө гэж үзэж болох юм, яагаад гэвэл ирээдүйн парламентын хүчний харьцаа үндсэндээ тодорхой болоод байгаа аж. Ирээдүйн парламентын шинэлэг зүйл гэвэл, эрх баригч  Үндэсний –ардчилсан нам парламентад байхгуй болно. Хувьсгалын хамгийн гол байлдан дагуулалт –исламистуудын төгс ялалт байгаа аж. Сонгуулийн албан ёсны дүнг 1- р сарын 13 ны өдрөөс хэтрэлгүй зарлах ёстой юм. Харин 1-р сарын 23 нд Ардын хурлын шинэ бүрэлдэхүүн анхны хуралдаанаа явуулахаар төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр, тус улсад парламентын дээд танхимын депутатуудыг сонгох сонгууль эхлэнэ.