Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ираны цөмийн хөтөлбөрийн итгэлцлийг сэргээх оросын санаачилсан шатчилсан төлөвлөгөөний төлөвөөр Ираны ерөнхийлөгчийн өгсөн эерэг дүгнэлтэнд сэтгэл хангалуун байна.   Энэ тухай  хоёр улсын тэргүүн нарын утсаар ярьсан яриаг дүгнэн гаргасан  Кремлийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурьджээ. Ерөнхийлөгч  Медведев, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нарын утсаар ярилцсан яриа хэлэлцээ нь ираны талын санаачилгаар пүрэв гаригт болсон юм.   Ерөнхийлөгчид Дмитрий Медведев болон Махмуд Ахмадинежад нар бүс нутгийн байдлын талаар үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцов. Түүнчлэн,  хоёр улсын тэргүүн нар Ойрхи-Дорнодод  тулгамдсан асуудлууд, тухайлбал, Сирийн асуудлыг зөвхөн улс-төрийн арга барилаар   шийдвэрлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөв. Энэхүү зорилгод хүрэхийн тулд тэд НҮБ, бүс нутгийн болон бусад олон улсын байгууллагуудын  хүчин чармайлтуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.  Түүнчлэн,  хоёр улсын тэргүүн нар шинэ гарсан 2012 онд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой чухал асуудлуудыг ярилцав.  Талууд  Каспийн тэнгисийн тулгамдсан асуудлуудаар санал солилцов. Тэд Каспийн тэнгисийн эрх зүйн статусыг байгуулах конвенцыг  идэвхжүүлэх тухай   ярилцав.