Тайландын полицынхан Бангкокын автовокзал дээр амфетаминтай 6 чемодан хураан авсан боловч тэдгээрийн эздийг алджээ. Энэ тухай  орон нутгийн ХМХ үүд уламжилжээ.  “Дисктей” мансууруулах бодистой чемодануудыг  лхагва гаригийн өглөө хадгаламжийн камерт  илрүүлжээ.  Дүрс бичлэгийн камерт сэжигтэй хоёр хүн -эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хадгаламжийн камерт юмаа хадгалуулах үеэр бичигджээ. Их хэмжээний мансууруулах бодисын тухай өмнө нь мэдээлэгч полицд мэдээлж байсан хирнэ, отолт  мансууруулах бодисыг хууль бусаар наймаалагчдыг барихад тус болсонгүй.  Шинжээчдийн үзэж буйгаар, хурааж авсан тээшэнд 73 кг мансууруулах бодис байсан бөгөөд нийт 700 мянган долларын өртөгтэй аж.