Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салех АНУ ад явж эмчлүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахаар шийджээ.  Үүнийг түүний удирддаг тус улсын эрх баригч “Бүхнийтийн  ардын их чуулган” нам шаарджээ.  АОЛийн Персийн булангийн орнуудын  Хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус улсын сөрөг хүчинд  засгийн эрхийг шилжүүлэхэд   Салех  нь Йеменьд байх ёстой аж.  Салех энэхүү төлөвлөгөөнд  өнгөрсөн оны эцсээр гарын үсгээ зурсан юм.   Өмнө нь АНУ ын Засгийн газар албан тушаалаасаа  огцорсон Салехт америкт ирэхийг зөвшөөрсөн юм, гэхдээ зөвхөн  ж биеэ эмчлүүлэх зорилготойгоор. 33 жил тус улсын удирдагчаар ажилласан Салехыг огцрохыг шаардсан ЗГ ын эсрэг жагсаалууд нь тус улсад  2011 оны хоёрдугаар сарын эхлэн үргэлжилсэн юм.  ХМХ үүдийн мэдээлснээр, тус улсад эмх замбараагүй байдлын улмаас хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн шархаджээ. Гэхдээ  Салех засгийн эрхээс  огцорсны дараа Йеменьд давалгаан намжисангүй.