Орос улсад 2011 онд нефть, нүүрс болон хийн олборлолт өсчээ . Эрчим хүчний яамны уламжилсан тоо баримтаар  2010 онтой харьцуулбал, тус улсад  нефтийн олборлолт 1,2 % нэмэгдсэн бөгөөд 511 сая гаруй  тонн байгаа юм.  Ингэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, экспортын нефть 1,3 % буурсан бөгөөд 241 сая орчим тонн байгаа аж. Хийн олборлолт бараг 3 % нэмэгдэж, 670 сая орчим шоо метрт хүрч, түүний экспорт 11 % нэмэгджээ. Түүнчлэн, нүүрсний олборлолт  болон автомашины бензины үйлдвэрлэл нэмэгдсэн аж.