2013 онд Башкирийн БНУ- ын нийслэл Уфа хотноо олон улсын сурагчдын тоглолтуудыг явуулахаар бэлтгэл ажил эхэлээд байна. Өсвөрийн залуу тамирчдын Олон улсын зургаа дахь удаагийн энэхүү тоглолтууд нь Орос улсад анх удаагаа  зохиогдох бөгөөд Сочи хотод болох Өвлийн Олимпд зориулсан өвөрмөц  талбай дээр  болох юм. Олон улсын  дунд сургуулийн сурагчдын энэхүү тоглолтууд нь анх 1968 онд Словений биеийн тамирын зааварлагч   Мэтод Клеменсоны  санаачилгаар зохион явагджээ.  Өнөөг хүртэл 44 зуны болон 5 өвлийн тоглолтууд болж өнгөрчээ.Тэдгээр тэмцээнүүдэд нийт 37 мянган сурагч хүүхдүүд оролцжээ.  Хэдхэн сарын дараа 800 өсвөрийн тамирчид  Уфа хотод хүч тэнхээгээ сорино.

Башкирийн нийслэл өвлийн спортын  төрлүүдэд  чухал байрыг эзэлдэг уламжлалтай юм. Тус хотод Олимпийн, Европын болон Дэлхийн АШТ –үүдэд оролцдог олон алдар нэртэй тамирчид  амьдардаг юм.  Манай улс олон улсын  сурагчдын тоглолтуудыг зохион явуулахаар Уфа хотын нэрийг дэвшүүлсэн явдал  санаандгүй хэрэг биш юм гэж Башкирийн ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Артем Валиев “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тайлбарласан юм: «Манайд тамирчдыг бэлтгэх их сайхан бааз бий. Эдгээр нь бол –биатлоны зам /трасс/ болон уул цанын буултын зам. Уфагийн   “Салават Юлаевын” баг   өнгөрсөн улиралд  хоккейны  “Гагарины цомыг” авсан. Энэ нь манайд өвлийн спортын төрлүүд сайн хөгжиснийг гэрчилж байгаа юм» гэж хэлсэн. Шотландын  Ланкашир гүнгийн харъяат газар болсон зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрээр  Олон улсын сурагчдын ээлжит тоглолтуудыг  явуулах газрыг шийдвэрлэжээ.  Харин энэ хуралдаан болохоос нилээд хэдэн хоногийн өмнө   тус хорооны  гишүүд Башкир улсад айлчлан, оросын бүс нутагт спортын томоохон арга хэмжээг явуулах боломжийг судласан юм.  Тэгтэл харин Уфа хот ердөө маргааш нь ч хамаагүй өсвөрийн залуу тамирчдыг  хүлээж авах боломжтойгоо харуулж чаджээ. Энд хоккейны маш том мөсөн талбай байх бөгөөд уран гулгалтын нилээд хэдэн мөсөн талбай, “Биатлон” цогцолбор болоод бүх тамирчид, зочдыг багтаах хүчин чадалтай иж бүрэн зочид буудлууд байх аж.

Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд –уулын цана, сноуборд, кёрлинг, уран гулгалт болон хоккей юм.  Гэхдээ Тоглолтууд нь өсвөр үеийнхний, тэрч бүү хэл хүүхдийн , тиймээс спортын уламжлал төрлүүдээр хязгаарлагдахгуй юм –гэж Артем Валиев ярьж байна: «Магадгүй, хөтөлбөрийн гадуур ямар нэгэн спортын этгээд төрлүүд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Одоогоор эцэслэн шийдээгүй байна. Одоогийн байдлаар БНУ- ын төлөөлөгчид Шотланд улсад байгаа бөгөөд тэд зохион байгуулагчидтай яриа хэлэлцээ хийж байгаа юм. Энэхүү харилцан ажиллагаанаас эцсийн  хөтөлбөрийг гаргана» гэж хэлсэн. Башкирийн ерөнхийлөгч Рустэм Хамитовын гарын үсэг зурсан Зарлигт, 2013 оны хоёр-гуравдугаар саруудад тоглолтууд явагдана.  Бүс нутгийн Засгийн газарт  тоглолтуудыг  бэлтгэн зохион явуулах төлөвлөгөөг боловсруулан, батлах даалгаврыг  өгчээ. Түүнчлэн түүнийг зохион байгуулах санхүүгийн эх үүсвэрийг ч тодорхойлоод амжив.

Башкирийн нийслэл томоохон спортын арга хэмжээг зохион явуулах гинжин холбооны өвөрмөц эхлэл болох юм.    2013 оны зун Казаньд Дэлхийн оюутнуудын  универсиада тэмцээн зохиогдоно.  Энэхүү биеийн тамирын тэмцээний буухиа 2014 онд Сочийн Өвлийн Олимпийн тоглолтуудаар өндөрлөх юм.