АНУ болон Өмнөд Солонгос цаашид Солонгосын хойгт   цэргийн хамтарсан сургуулилтаа   нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан өмнөдсолонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.  Өмнө нь Вашингтон болон Сеүл  жилд нэг удаа томоохон цэргийн сургуулилт  хамтран явуулдаг байсан юм.   Хамтарсан сургуулилтын тоог нэмэгдүүлэх шийдвэр нь БНАСАУ ын засгийн эрхийн удирдлага талийгаач удирдагч асан Ким Чен Ирын хүү Ким Чен Ынд шилжиж буйтай холбоотой бөгөөд  энэ нь Солонгосын хойгт байдал  хурцадхад хүргэж мэдэх юм. Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр 28500 америкийн  цэрэг байдаг юм.  Өмнөд Солонгос нь БНАСАУ- тай дайны байдалд байгаа  хэлбэр төдий юм.