Палестины ХАМАС хөдөлгөөн өөр нэг палестины ФАТХ хөдөлгөөнийг  Израильтай яриа хэлэлцээ хийхээс татгалзахыг уриалав. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт йорданы нийслэл Аммане хотод  болсон Израиль, Палестинй үндэсний ассамблейн /ПҮА/ хооронд хийсэн  төлөөлөгчдийн шууд яриа хэлэлцээг дүгнэн хийсэн  ХАМАС хөдөлгөөний мэдэгдэлд дурьджээ. Амманд болж өнгөрсөн  яриа хэлэлцээрийн үеэр ФАТХ ХАМАСтай ямар нэгэн урьдчилсан зөвлөлдөөнгүй израилийн талд нилээд хэдэн чухал  баримт бичгүүдийг дамжуулсанд  хөдөлгөөний удирдлага мэл гайхаж, цэл хөхөрчээ.  ХАМАС-тай ойртох бодлого явуулж байгаа ФАТХ хөдөлгөөн нь палестины ард түмний ирээдүйн тухай ямарч асуудлаар түүнтэй зөвлөлдөх ёстой гэж уг баримт бичигт дурьджээ.  Нөгөөтэйгүүр, Иорданий ГХЯ ны тэргүүн  Насер Жауда  Амманд болосн уулзалтын дүнгийн талаар мэдэгдэлдээ: “ яриа хэлэлцээр болон түүний болж өнгөрсөн уур амьсгал нь эерэг үр дүн өглөө” гэв.   Палестинчууд хил хязгаар болон аюулгүй байдлын  тухай гэрээнд агрын үсэг зурав.  Израилийн тал түүнийг хүлээн авч, түүнийг хэлэлцэн, хариу өгөхөө амлажээ.  Иордан голын баруун эрэг дээр   засгийн эрхийг барьдаг  ФАТХ нь дэлхийн ихэнхи орнуудаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд палестины ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөл юм. ХАМАС хөдөлгөөнийг өрнөдийн ихэнхи орнууд Газын зурвасыг хянадаг, эстремист хөдөлгөөн гэж үздэг юм.