Орос улс 2012 онд АНУ-ын Нью-Йоркод болох Олон улсын номын яармагийн хүндэт зочин болно.

 Яармаг 5-р сард ажиллаж эхлэх боловч хүндэт зочныг хүлээж авахад урьдаас бэлдсэн байна. АНУ-ын ном хэвлэн гаргах,худалдах томоохон компаниудын мэргэжилтнүүд READ RUSSIA  хэмээх урьд үзэгдээгүй  кампанит ажиллагааг өрнүүллээ. Зорилго нь оросын ном зохиолыг АНУ-д дэлгэрүүлэх стратеги,хэтийн төлөвийг тодорхойлоход оршино. Мөн ажил өнгөрсөн зун Москвад Олон улсын номын яармаг дээр эхлэжээ. Жишээ нь нийтлэлчид орчуулж BooKExpo America яармагт дэлгэн тавих оросын зохиолчдын шинэ шинэ номыг шилэн авсан билээ. Мэдээжээр нийтлэх бизнесийн шинэ технологийг авч үзэж хэлэлцсэн гэж Нью-Йоркын номын яармагийн хөтөлбөрийн удирдагч Питер Кауфман хэлээд: «1-рт энэ нь тоот нийтлэлийн асуудал юм. Google, Amazon, Apple зэрэг зах зээлд нэр алдартай компанийн маш олон хөтөлбөр энэ салбарт болж байгаа үйл явдлуудыг танилцуулж байна. 2-рт Оростой хамтран ажилласны ачаар ямар ч мэдээлэл,асуудлыг АНУ-ын мэргэжилтнүүд сонсч, зах зээлд гаргана» гэв.

Мэргэжилтнүүд Нью-Йоркийн номын яармагийг бэлтгэх үед дээд зэргийн технологиэс өөр хэд хэдэн асуудлыг бас авч үзэж хэлэлцсэн юм. Жишээ нь Питер Майер Оросын гүнд очиж, хөдөөгийн амьдралын таагүй талыг мэдрэсэн байна. Энэ нь нийтлэлийн бизнесийн бас нэг хэсэг юм. Ийн аялал хийхгүй бол оросын орчин цагийн зохиолчдын өгүүлж дүрслэсэн үйл явдлуудыг ойлогоход хэцүү гэж тэрээр үзэж байна. Оросын орчин цагийн зохиолчдын бүтээлийг  англи хэлний ертөнц  одоо бараг мэдэхгүй байна гэж Оросын утга зохиолын шүүмжлэгч Галина Юзефович хэлээд: «Англи хэлтэй ертөнц орчуулсан ном зохиолыг бараг сонирхохгүй байна. Англи, америкийн утга зохиол дэлхийн хамгийн том шилдэг нь хэмээн эдгээр хоёр улсын оршин суугчид үздэг. Оросыг бодоход Франц, Герман ба Скандинавын улсуудтай илүү өргөн харилцаж байна. Оросын сонгодог утга зохиол  үүнд нэг ёсны шахалт үзүүлж байна. Оросын зохиолч гэж өөрийгөө танилцуулвал «Та  шинэ Толстой юм уу?» гэж танилцсан хүн асуумаар байдаг гэж Лондоны номын яармагийн зочин болсон Борис Акунин хэлсэн» гэв.

Дашрамд хэлэхэд одоогоос 100 жилийн тэртээх үйл явдал  Орос АНУ-ын хоорондын утга зохитолын харилцааны эхлэл болжээ. Тэр үед Нью-Йоркын номын санд ирсэн нэгэн хүн Лев Толстойн тухай номыг гүйжээ. Англи хэлтэй уншигчид Фёдор Достоевский, Антон Чехов, Владимир Набоков, Иосиф Бродский нарын бүтээлийг оросын утга зохиолын алтан санд хамруулдаг гэж шинжээчид тэмдэглэж байна. «Америкийн иргэд оросын сонгодог уран зохиолыг сонирхож байгаа нь оросын орчин цагийн зохиолчдын уран бүтээлийг танилцуулах суурь болно гэж Оросын хэвлэл нийтлэлийн агентлагийн дэд дарга Владимир Григорьев үзэж байна. Бидний 2012 онд зориулан бэлтгэж буй хөтөлбөр  цар хүрээгээрээ урьдын бүх түүний дотор 2011 оны Лондоны яармгийнхаас илүү өргөн байна» гэж тэрээр хэлэв. В.Григорьев Лондоны номын яармагийг өндөр үнэлээд: «Соёл бизнестэй холбоотой томоохон үйл явдал болсон. Бидний том зорилт тэдгээрийг хослуулахад оршсон юм. Иймэээс ном зохиолыг танилцуулах арга хэмжээ болон уншлагааас гадна нийтлэлч, ном худалдагчидтай удаа дараа уулзсан. Ном зохиолоо англи хэлээр хэвлэн гаргахад оросын зохиолчдод туслах нэг ёсны дэд бүтцийг байгуулахыг оролдсон» гэв.

АНУ-д Оросын орчин цагийн утга зохиолыг урлагийн өөр төрөлтэй хослуулан танилцуулна. Оросын зохиолчдын бүтээлийг үндэслэн зохиосон кино үзүүлж, оросын утга зохиолтой холбоотой зургийн үзсэгэлэн гаргах юм. Оросын зохиолчид яармагийн танхимуудаас гадна номын дэлгүүр, их сургуулиудад уншигчидтай уулзана.