2012 оны хавар  Санкт-Петербург хотод оросын эртний “Ленфильм” киностудийн дэргэд эх орны киноны Музей болон танхимыг тус тус  нээв.  Энэхүү  санаа нь нилээд дээр төрж  байсан хирнэ  бодит болж чадаагүй байжээ.  Харин “Ленфильм” студи бол киноурлагийн эртний үнэт зүйлсийн болон    баримт бичгүүдийн  агуу том сан юм.  Киностудийн түүхэн хөгжил нь манай кино урлагийн нууц болон домогтой холбоотой олон сайхан түүх хадгалж ирсэн юм.

11-р сард “Ленфильм” киностуди дээр зохиогдсон “Киног хэрхэн яаж бүтээдэг вэ?” үзэсгэлэнг үзсэн Санкт-Петербургийн оршин суугчдын асар их сонирхлыг үндэслэн Музейг байгуулах эцсийн шийдийг гаргажээ. Баримт бичгүүд, данс тооцоо нь анхны музейн шинэ үзмэрүүд байх болно.  Танхимуудад үнэлж байршгүй хуучин үеийн автомашинууд, хэдэн үеийн  төрөл бүрийн зэвсгүүд, тайзны чимэг засал болон хувцас хунарууд байна.  Тус студи дээр өнөөг хүртэл Элизабет Тейлорын анхны зөвлөлт-америкийн хамтарсан кинонд тоглохдоо өмсч байсан даашинз хадгалагдаж байдаг юм.  Музейн танхимууд нь “Ленфильм” студийн нилээд хэдэн давхарт байрлах бөгөөд сэдэвчилсэн үзэсгэлэн болон арга хэмжээнүүдийг явуулахаар төлөвлөж байна.

Үзэгч олон  1918 онд  байгуулагдсан  “Ленфильм” студийн бүхий л  түүхтэй энэ музейн тахимуудаас танилцах боломжтой юм.  Киностуди нь байгуулагдсан цагаасаа аваад  өнөөг хүртэл нийт нэг мянга таван зуу гаруй хүүхдийн, уран сайхны, баримтат болон телевизийн олон ангит киног бүтээжээ. Тэдгээрийн дотроос олон бүтээлүүд нь дэлхийн сонгодог бүтээл болж чадсан юм. “Ленфильм” дээр Элизабет Тейлор, Джейн Фонд, Ванесса Редгрейв болон  бусад нэртэй дэлхийн кино урлагийн шилдгийн шилдэгүүд ирж кинонд тоглож байсан юм. Уг студид бүтээсэн кино нь эхнээсээ танигдадаг юм. Кино эхлэхийн өмнө түүний  “Морь унасан зэсэн хүний” хөшөө гардаг юм. Энэ бол Санкт-Петербург хотын бэлэг тэмдэг юм.

Түүнчлэн, киностудийн байранд эх орны киноны  танхимыг нээхээр төлөвлөж байгаа аж. Энд хүмүүс  ирж киностудийн бүтээсэн киноны цуглуулгаас үзэж болно. Хожим энд бүр кинонаадмуудын үеэр үзүүлэх  киног гаргасан ч болох юм.

Саяхнаас “Ленфильм” дээр тус киностудийн  фондыг байгуулах ажлыг эхлээд  байна. Энэ хүнд хэцүү ажилд мэргэжилтнүүдэд Санкт-Петербургийн кино,  телевизийн их сургуулийн оюутнууд туслаж байна.  Залуу хүмүүст  энэ ажил нь ариунаас ариун эх орны түүхэн киноны хосгүй материалуудтай танилцах  хүндтэй хөдөлмөр юм.Дашрамд хэлэхэд, их сургуулийн төгсөгчдийг бас нэгэн гэнэтийн бэлэг хүлээж байгаа. Тэр юу вэ, гэвэл  тус киностуди дэргэд кинонд анх удаагаа хүчээ сорьж байгаа уран бүтээлчдийн анхны төвийг байгуулж байгаа юм. 

Музей байгуулагдаж буй нь киностудийн тззхэнд үйл явдал болж байгаа төдийгүй оросын киноурлаг сонирхогчдын хувьд ч чухал ая холбогдолтой юм.  Чухамдаа, үүний улмаас хүмүүс нууцлаг ертөнцид шумбан орж, толины цаадах гайхамшгийг үзэх боломжтой юм. “Ленфильмын”тансаг  сайхан фонд нь оолон жилийн турш хүмүүсээс хаалттай байлаа. 2012 оны хавраас энд хүссэн хэн бүхний өмнө хаалгаа нээх юм.