«Оросын дуу хоолой»  радио Та бүхэндээ оросын өвлийн тухай хөгжмийн хөтөлбөрөө толилуулах гэж байна.

"Өвлийн улиралын гурван сар шиг гурвалсан цагаан морьд намайг нүд алдам цагаан далай руу авч одлоо" гэж оросын эстрадын хамгийн тааагдашгүй оньсого мэт дуучин Витас дууллаа.

Оросын цаст цагаан, тэсгэм хүйтэн өвлийн тухай маш олон орос ардын дуунууд байдаг юм.

"Тэсгим хүйтэн өвөл, өвөлхөн минь чи бүх замыг хучлаа. Бүх зам, зөрөг бүхнийг арилгаж хонгорхон чамд минь очуулахгүй  санаатай юу" гэж москвагийн Их театрийн гоцлол дуучин Мовсар Минцаев дуулж байна.

Асар том, зөөлхөн, цав цагаахан эсгий гутлаараа Өвөл цаг чимээгүйхэн алхлаж хөндий тал, ой модыг туулна. Тэр харав уу, нарс, гацуур мододыг цав цагаан нөмрөгөөр хучиж, мөчирт нь хөвсгөр  цагаан бээлий өмсгөчихсөн байна. Эсгий гутал, үстэй бээлийгүйгээр өвлийг яаж барах вэ дээ. Санаснаас эсгий гутлын тухай орос ардын дуу байдаг юм шүү. Одоо энэ дууг оросын нэртэй залуу дуучин бүсгүй Пелагея орчин үеийн хөгжмийн найруулагаар дуулна.

Оросын эсгий гутлын тухай Пелагея дууллаа. Тэрээр хахир хүйтэн өвөлтэй Сибирь нутагт төрсөн сайхан бүсгүй юм. Харин та бүхэн тундр хаа байдгийг мэдэх үү? Хойд мөсөн далайн эрэг дагуу байдаг юм шүү дээ. Тундрын өвөл нь хахир хүйтэн, байнга нүдгүй цасан шуургатай хамгийн урт 6-8 сар үргэлжилдэг юм. Харин оросын алдартай "На-На"хамтлагыг энэ бүхэн айлгаж чадахгүй. Манай хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа "Би чамайгаа тундр руу авч явнаа" гэдэг дууг тэд одоо дуулах болно.

Та бүхэн оросын өвлийн тухай хөгжмийн хөтөлбөр сонслоо. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе!