ОХУ ын Приморийн хязгаарын “Леопардовый” дархан цаазат газрын нутаг дээр ажиллаж байсан эрдэмтэд хиймэл дагуулын хүзүүвчтэй    Алс-Дорнодын нас бие гүйцсэн, ирвэсийн цогцсыг   олжээ.   Шинжээчдийн үзэж буйгаар, дархан газрын нутаг дээр “Узор” хочтой ирвэс 4-5 долоо хоногийн өмнө  алагдсаныг  лхагва гаригт илрүүлсэн  гэж “Интерфакс” мэдээлжээ.  Хэрэг гарсан газраас бүрдүүлсэн бүх материал  ирвэс нь хулгайн анчны суманд өртсөн гэдгийг гэрчилж байгаа аж.    Ирвэсийг буудсан хүн, түүнийг бугатай андуурсан байж болох юм, учир нь ирвэс нь модон дотор муу ялгагддаг аж. Агнасан амьтан нь  ирвэс байсан бөгөөд тэр нь хүзүүвчтэй байхыг  хараад хулгайн анчин бүх зүйлийг газар дээр нь орхиод явахаар шийдсэн бололтой гэж шинжээчид үзэж байна. Приморийн баруун-өмнөд хэсэг нь алс-дорнодын ирвэс амьдардаг онгон байгальтай  дэлхийн цорын ганц газар юм. Одоогийн байдлаар энэ махчин амьтны  тоо маш ховордсон бөгөөд нийт 40 толгой байдаг аж.