Сирийн ГХЯ тус улсад бүрэн эрхт ажиглагчид нь ажиллаж байгаа Арабын орнуудын лигийн /АОЛ/ үйл ажиллагаанд АНУ хутгалдан оролцож буйг буруушаав. Дамаск тус улсад галт ажиллагаа зогсоох тухай АОЛ-ийн өмнө хүлээсэн үүргээ  биелүүлэхгүй байна гэх АНУ ын Төрийн департаментын мэдэгдлийг  Сирийн ГХЯ ны төлөөлөгч Жихад Макдиси эсэргүүцэн буруушаав.Тэрээр эдгээр мэдэгдлүүдийг  “АОЛ ийн үйл ажиллагаанд бүдүүлгээр хутгалдад байна” гэж нэрлэв.  Макдиси цааш нь хэлсэн үгэндээ,  АНУыг  Сирид хүчирхийллийг бий болгож байна гэж буруутгажээ.  Өмнө нь АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэхдээ, төрийн нарийн бичгийн даргын ойрхи-дорнодын асуудлаархи  туслах Жеффери Фельтман ойрын үед Каир руу АОЛийн төлөөлөгчидтэй Сирийн байдлыг зөвлөлдөхөөр мордоно гэжээ.  Тэрээр бямба гаригт болох  АОЛийн ГХЯ тэргүүн нарын хуралдаан дээр Сири улсад томилогдсон АОЛийн ажиглагчдын тэргүүний анхны илтгэлийг хэлэлцэхийн өмнө  хуралдааны зөвлөгөөнийг явуулах бодолтой байгаа аж.

         2011-оны сүүлээр Сири улсад АОЛийн ажиглагчдын бүлэг  Дамаскийг сөрөг хүчний эсэргүүцлийн арга хэмжээний эсрэг авах арга хэмжээгээ зогсоох  үүргээ  хэрхэн сахиж буйг  хянаж байгаа юм.  АОЛ ийн бүрэн эрхт төлөөлөгчид Сирид ирсэн нь Өрнөдийнхний болон сирийн сөрөг хүчнийхний дургүйцлийг хүргэсэн юм.  Учир нь тэд Хомс хотод очсныхоо дараа сирийн эрх баригчдын зүгээс хүчтэй зөрчил үгүй бөгөөд харин   тус хотод  сөрөг хүчнийхний зэвсэгт бүлэглэлүүд байгаа тухай мэдэгдсэн юм.  

Сири улсад  арван сарын турш засгийн газрын эсрэг жагсаал өнгөрсөн оны 3 –р сарын дунд үеэс эхэлсэн юм. Өдөр бүр хүмүүсийн амь   анс үрэгдэж байгаа тухай мэдээллүүд ирж байгаа гийн дотор –энгийн номхон иргэд болон хүчний байгууллагуудын ажилтанууд байгаа юм. НҮБ ын тоо баримтаар тус улсад 5 мянга гаруй хүн амь насаа алдаад байна.