“Мексикийн агуу зөнч” нэртэй хүн 2012 онд галав юүлэх тухай мэдээллийг няцаав. Антонио Васкес  Альба хэвлэлийн бага хурал дээр энэ тухай ярихдаа майчууд хэзээ ч дэлхийн сүйрлийг урьдчилан таамаглаж байгаагүй гэжээ. “Дэлхийн сүйрлийн” тухай онолыг зөнч хэлэхдээ “агуу худал зүйл” гэж хэлжээ.  Васкесын таамаглалаар энэ жил олон хүний амь нас үрэгдэх гурван том онгоцны сүйрэл болон  Италид  газар хөдлөлт, Эквадорт галт уулын дэлбэрэлт,  Номхон далайд   цунами зэрэг болох аж. Мексикийн зөнч 1980 оноос  эхлэн ирэх оны төрхийг хэлдэг, гэхдээ түүний таамагласан бүх зүйл тэр бүр  биелэгдээгүй аж.