“Фобос-Грунт” сансрын төхөөрөмжийн агаарын нягтралтай  давхаргад шатаагүй  хэсэг 1-р сарын 15 нд эх дэлхийд унахыг хүлээж байна гэж  Оросын сансрын цэргийн албан ёсны  төлөөлөгч  Алексей Золотухин  мэдэгджээ.  Тэрээр, Хяналтын төвийн мэргэжилтэнүүд   оросын  сансрын төхөөрөмжийн заалтуудыг тасралтгүй хянаж байгаа гэв.  “Фобос-Грунт” автомат гариг хоорондын станцыг Байконур сансрын буудлаас өнгөрсөн оны 11-р сарын 9 нд хөөргөсөн юм.   Станц нь Ангараг гаригийн хөрсний дээжийг  эх дэлхийд авчирах ёстой байв.  Гэтэл одоогоор тодорхой бус шалтгааны улмаас удирдлагын систем нь  Ангараг гаригт нисэх нислэгт шилжин орох хөдөлгүүр ажлаагүй юм. Энэхүү  ажлыг байгууллага хоорондын комисс хянан, судлан 1-р сарын сүүлчээр мэдээлэл хийх юм.