ЕХ орнууд Ираны нефтийн импортонд хориг тавих тухай зарчмын зөвшилцөөнд хүрээд байна

 

 

ЕХ ны орнууд Иранаас нефть импортлоход хориг тавих зарчмын зөвшилцөөнд хүрээд байна. Хэрвээ Тегеран олон улсын хамтын нийгэмлэгтэй өөрийн орны  цөмийн хөтөлбөрөөр хамтран ажиллаж эхлэхгүй юм бол ЕХ  Иранаас нефть нийлүүлэх хориг тавих аж. Брюсселийн дипломат эх сурвалж Франс пресс агентлагт уламжласнаар, орнууд хоорондоо зөвшилцсөн, гэхдээ багахан  ажиллах л үлдээд байгаа аж. Францын ГХЯ ны тэргүүн Ален Жюппегийн үзэж байгаагаар, 1-р сарын 30 нд болох ЕХ орнуудын ГХЯ ны сайд нарын уулзалтын дүнд  хориг арга хэмжээг авч болох магадгүй аж.  Тэр өдөр болох мэтгэлцээний дүнд шийдвэр гарах ёстой юм. Иранаас нефть нийлүүлэхийг хориглох арга хэмжээг  аль болох олон орон дэмжих болов уу  Вашингтон хүлээж байна гэж АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд цохон тэмдэглэв. Шинэ хориг арга хэмжээ авах нь Ираны эдийн засгийг  “ багалзуурдаж”  Тегераныг Өрнөдийнхний цөмийн хөтөлбөрийн асуудлаархи шаардлагуудад анхааралтай хандахад хүргэх ёстой аж.  Нөгөөтэйгүүр, БНАСАУын ГХЯ  лхагва гаригт Ираны Төв банкны эсрэг АНУ ын саяхны авсан нэгталт хориг арга хэмжээг буруушаасан юм.  АНУ ын Сангийн яамны тэргүүн Тимоти Гайтнер  дараа долоо хоногт  Хятад улсад айлчлал хийх бодолтой байна. Ираны эсрэг АНУ ын  хориг арга хэмжээ нь яриа,   хэлэлцээрүүдийн нэг сэдэв байх нь.