НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /ХХААБ/ шинэ ерөнхий захирал, бразилийн дипломатч Жозе Грациану да Силва дэлхий дээр өлсгөлөн болон өлөн зэлмэн явахыг устгах нь манай үйл ажиллагааны ирэх гурван жилийн тэргүүлэх зорилт гэж зарлалаа. Бага орлоготой улсуудад үзүүлэх ХХААБ-ын тусламжийг нэмэгдүүлэж, хүнсний аюулгүй байдалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна гэж ерөнхий захирал хэллээ. “ХХААБ ч, өөр ямар нэгэн байгууллага ч дангаараа энэ тулалдаанд ялалт байгуулж чадахгүй гэж” Грациану да Силва онцлон тэмдэглэлээ. Дэлхийн хамтын нийгэмлэг хүчин чармайлтаа нэгтгэх шаардлагатай байна гэж нэмж хэлсэн байна. “Энэ үйл ажиллагаа цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох, байгалын баялагыг хамгаалах, үндэсний эдийн засгийг сэргээх зэрэг даяарчлалын асуудлуудтай хамтдаа шийдэгдэх ёстой гэж” Грациану да Силва үзэж байна. Жаран хоёр настай бразилийн иргэн Жозе Грациану да Силва ХХААБ-ын 8 дахь удирдагч болсон ба 1994-2011 оны хооронд тус байгууллагыг толгойлж байсан сенегалийн иргэн Жак Диуфыг сольсон байна.