Персийн булангийн байдал улам хурцдаж байна. Иран улс урьдчилан сануулсааар байтал тус бүс нутагт нисэх онгоц тээгч бүлэглэлээ нэмэгдүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж АНУ мэдэгдлээ. Талууд сүрдүүлгүүдээ солилцоод л байна тэгэхдээ цэргийн бодит ажиллагаа эхлэхэд үнэхээр ойрхон байна гэж шинжээчид ярьж байна.

Ормузын цутгаланд хийсэн ираны “Велайят-90” хээрийн сургууль өнөөдөр дууслаа. АНУ болон Европ руу тэнгисээр тээж байгаа нефть, хийн экспортын 40% нь энэ цутгалангаар дамжиж байгаа юм. Ираны цэргийнхэн тус цутгаланг хаана гэж сүрдүүлэхэд АНУ тэр дор нь өлгөн авч Жон Си. Стеннис нисэх онгоц тээгч хөлөг тэргүүтэй цохилтын бүлгээ хээрийн сургууль болж байгаа бүсэд татан ирүүллээ. Үүний хариуд ираны ерөнхий командлагч Атаолла Салехи хэрвээ энэ бүлэглэлийг нэмэгдүүлэх юм бол “онцгүй юм болж мэднэ” гэж АНУ-ыг сүрдүүлээд, манай улс “ямарч цохилтыг хариулахад бэлэн, үүний тулд хэрэглэх шаардлагатай бүхэн бидэнд байна гэж” мэдэгдсэн байна.

Энэ бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахын тулд явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж АНУ хариулсан байна. Одоохондоо талууд бие биедээ чадал тэнхээгээ харуулахыг оролдож байх шиг байна.Үнэн хэрэгтээ дайн аль аль талд хэрэггүй гэж дорно дахины судлаач Борис Долгов тэмдэглээд: «Израиль мэтийн маш хүчтэй холбоотонтой АНУ-тай цэргийн мөргөлдөөн үүсгэж сөрөн зогсох чадвар Иран улсад байхгүй. Харин АНУ-ын хувьд гэвэл тус улсын удирдлагад израилийн талыг баримталсан лобби болон энэ мөргөлдөөнийг хөгжөөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн ашиг сонирхолыг төлөөлсөн өөр лобби ч байгаа юм. Энд улс төрийн удирдлагуудын тодорхой шийдвэрээс л  бүх зүйл шалтгаалах болно. Иран улсын эсрэг дайн хийх тухай шийдвэр одоохондоо гараагүй байна» гэлээ.

Персийн буланд өчүүхэн бага цэргийн мөргөлдөөн гарлаа гэхэд хэдхэн өдрийн дотор л даяарчлалын шинжтэй болох нь хамгийн аюултай юм.Энэ мөргөлдөөнд тус бүс нутгийн бараг бүх улсууд татагдан оролцоно. Тэгэхдээ энэ дайн зөвхөн Иран улсын эсрэг чиглэгдэхгүй. Энэ улсад бас өөрийн гэсэн холбоотнууд байгаа гэж Оросын ШУА-ын Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан  Лидия Кулагина үзээд «Энэ бүс нутгийн гүрэн улсууд тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байж л таараа. Ямарч цэргийн ажиллагаа, нисэх онгоц оролцсон хэсэгчилсэн ажиллагаа ч Иран улсыг хариу цохилт хийхэд хүргэнэ,энэ цохилт хөрш улсуудад л ирэх болно. Энэ дайн бүс нутагт заавал тарах болно. Ер нь Персийн булангийн улсуудын хувьд гэх юм бол тэд Иран улсад угаасаа дургүй. Энд хэд хэдэн шалтгаан байдаг юм. Нэгдүгээрт энэ нь шийтүүдийн асуудал. Хоёрдугаарт Ираны цөмийн бодлогын асуудал. Эдгээр нь бүхний дургүйцлийг хүргэдэг юм. Хэд хэдэн орон тэр дундаа Турк, Ливан улсууд хэрэв дайн эхэлвэл Иран эсрэг байлдахгүй. Эдгээр орнууд Ираныг дэмжиж бүр туслаж ч мэднэ» гэлээ.

Иран улсын гол холбоотон нь Сири улс юм. Энэ хоёр улсын улс төрийн дэглэм нь Барууныханд огт таалагддаггүй. Ойрхи Дорнодод явуулж байгаа АНУ-ын ажиллагааны нууц зорилго нь Махмуд Ахмадинежад, Башар Асад нарын дэглэмийг унагаахад оршиж байгаа юм. Харин энэ хоёр орны алинд ч “ливийн тоглоомыг” идэвхижүүлж чадахгүй байгаа нь үнэн юм. Иран, Сири улсуудад байлдааны ажиллагаа явуулахыг НҮБ болон олон улсын томоохон тоглогчид Орос, Хятад улсууд эсэргүүцсээр байгаа учир энэ үйл ажиллагааг явуулж чадахгүй байгаа юм. Жишээ нь Хятад улс, Ираны эсрэг авах эдийн засгийн шинэ хориг арга хэмжээний тухай хуулинд Барак Обама гарын үсэг зурсан явдлыг эрс эсэргүүцэж байгаа юм. Энэ хоёр асуудлыг зөвхөн дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа ОУ хадгалсаар байна.