БНХАУ-ын төр засаг зугаа цэнгээний нэвтүүлгүүдийг гуравны хоёроор багасгах шийдвэр гаргалаа. Янаг амрагын болон “эхнэр, нөхрийн” эрэлд нэвтрүүлгүүд, мэтгэлцээн болон авьяас билгийн уралдаант нэвтрүүлгүүд зэрэг “чанар муутай”, “хэтэрхий марзан” гэж төр засаг үзэж байгаа нэвтрүүлгүүдийг телевизийн сувгууд дамжуулахгүй боллоо гэж ОНХМХ-үүд мэдээлж байна. Үндэсний соёлын тухай баримтат кино болон мэдээлэлийн хөтөлбөрийг төр засаг илүүтэйд үзэж байгаа юм байна.