Нью-Йорк хотод 2011 оны 9-р сарын 23-нд баталсан Ойрхи Дорнодын “дөрвөлийн” мэдэгдлийн үндсэн дээр палестин -израилийн яриа хэлэлцээ сэргэсэн явдалд Москва сэтгэл ханамжтай байна. Өнөөдөр хэвлэгдэн гарсан ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Ойрхи Дорнодын зохицуулалтад хүрэх зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудаас дээд зэргийн бүтээлч хандлагыг шаардах болно гэж ОУ үзэж байна. Хэлэлцээнд оролцогчид итгэлцэлэлийг бэхжүүлж, нэг талыг баримталсан алхам болон өдөөн хатгасан ажиллагаа хийхгүй байх шаардлагатай гэж ОХУ-ын ГХЯ онцлон тэмдэглэж байна. Эхний ээлжинд энэ нь суурин барих ажилтай холбоотой юм. Амманд болох палестин-израилийн уулзалтын үеэр “дөрвөлтэй” хийх зөвлөлдөөн үргэлжлэх болно гэж ОХУ-ын ГХЯ-нд мэдэгдсэн байна. 2010 оны 9-р сараас хойш анх удаа Иорданийн нийслэл Амманд 1-р сарын 3-нд болсон уулзалтад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний тусгай төлөөлөгч Сергей Вершинин оролцсон гэж мэдэгдэлд өгүүлсэн байна.